"Beyond the Blue Sky" Exhibition
The mission of the LGBT Centre
Хүн бүрт хүний эрх, шударга ёс, нэр төр
Written by Administrator Saturday, 01 May 2010 23:15
This article is available only in Mongolian."Хүн бүрт хүний эрх, шударга ёс, нэр төр" уриатай ЛГБТ Төв төрийн бус байгууллага нь лесбиян, гей, бисексуал, трансжендэр буюу ЛГБТ хүмүүсийн хүний эрхийг хамгаалах, ханган хамгаалахад хувь нэмрээ оруулах мандаттайгаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2009 оны 12-р сарын 16-нд байгууллагынхаа бүртгэлийн гэрчилгээг гардан авсан хуулийн этгээд юм.
ЛГБТ Төвийн эрхэм зорилго
Written by Administrator Sunday, 02 May 2010 00:15
This article is available only in Mongolian."ЛГБТ" гэдэг нь бэлгийн чиг баримжаа болон хүйсийн баримжаа илэрхийлэмжийн цөөнх болох Лесбиян буюу эмэгтэй ижил хүйстэн, Гей буюу эрэгтэй ижил хүйстэн, Бисексуал буюу аль аль хүйст татагдагч, Трансжендэр буюу өөрийн хүйсээ төрсөн хүйсээсээ өөрөөр тодорхойлдог хүмүүсийг нэрлэх олон улсын нэр томъёо юм. "ЛГБТ хүмүүс" гэвэл зөвхөн лесбиян, гей, бисексуал, трансжендэр хүмүүс хэмээн ойлговол зохино.















