"Beyond the Blue Sky" Exhibition
Жогжакартын зарчмуудын подкаст
Жогжакартын зарчим #5
Written by Administrator Wednesday, 21 September 2011 21:54
This article is available only in Mongolian."Халдашгүй байх эрх" ЛГБТ хүмүүсийн хувьд хамгийн их зөрчигддөг эрх гэж бодож байна. Нэр төрд халдана, гутаан доромжилно гээд л хүчирхийллийн бүх л хэлбэрээр илэрч гардаг, тийм болохоор хэрэв та бүхний халдашгүй байдалд халдаад байвал ЛГБТ Төвөөс хууль зүйн зөвлөгөөг авч болох юм шүү. Бид хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтад өртсөнөө нууснаар эрх, эрх чөлөөгөө сайн дураараа хулгайлуулж байгаатай яг адилхан гэж бодож байна. Анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.
Жогжакартын зарчим #4
Written by Administrator Friday, 19 August 2011 17:42
This article is available only in Mongolian.
Өнөөдрийн подкастаар амьд явах эрхийн тухай, хэнд ч ижил хүйсийн бэлгийн харилцаанд орсоноос нь эсхүл бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллийнх нь улмаас эрүүгийн хариуцлага оногдуулах ёсгүй гэдгийг тодотгон баталгаажуулсан зарчмын тухай тайлбарлан хүргэлээ. Та бүхэн асууж тодруулах, дэлгэрэнгүй мэдээлэл авах бол This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it хаягаар холбоо бариарай. Баярлалаа.
Жогжакартын зарчим #3
Written by Administrator Monday, 01 August 2011 18:04
This article is available only in Mongolian.Сайн байцгаана уу? Жогжакартын гуравдугаар зарчим буюу хуулийн этгээд буюу Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу эрх зүйн этгээд байх эрхийн талаар тайлбарлан хүргэж байна. Тухлан сонсч, асуух тодруулах зүйл бий бол This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it хаягаар лавлаж, зарчмыг бүхэлд нь уншихыг хүсвэл эндээс уншаарай.
Жогжакартын зарчим #2
Written by Баяа Friday, 01 July 2011 17:17
This article is available only in Mongolian.Сайн байцгаана уу? Жогжакартын хоёрдугаар зарчим болох нэн чухал зарчмыг тайлбарлан хүргэж байна. Тухлан сонсч, асуух тодруулах зүйл бий бол This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it хаягаар лавлаж, зарчмыг бүхэлд нь уншихыг хүсвэл эндээс уншаарай.
Нэгдүгээр байршлаас сонсох
Хоёрдугаар байршлаас сонсох
Жогжакартын зарчим #1
Written by Baldangombo Tuesday, 07 June 2011 18:49
This article is available only in Mongolian.Жогжакартын зарчмуудыг ЛГБТ олон нийтдээ зориулан таниулах подкастуудыг өнөөдрөөс эхлэн Эрх зүйн хөтөлбөрөөс та бүхэнд хүргэж байна. Жогжакартын зарчмууд нь ЛГБТ хүмүүсийн хүний эрхийн цогц зарчмууд ба одоо хүчин төгөлдөр үйлчилж буй олон улсын хүний эрхийн эрх зүйд үндэслэсэн утгаараа ЛГБТ хүн бүрийн амьдралд чухал билээ. Эдгээр зарчмыг ЛГБТ Төв 2010 онд монгол хэлнээ орчуулан хэвлүүлсэн ба одоо та бүхэндээ подкаст хэлбэрээр хүргэж байгааг хүлээж авна уу. Жогжакартын зарчмуудын тухай мэдлэгээ ахиулж, өөрийнхөө эрхийг хамгаалах түвшинд хүрч очоосой гэсэн үүднээс эдгээр зарчмыг хүртээлтэй хэлбэрт оруулсан болно.














