Local news

ЛГБТ Төвөөс 8-р сард сэтгэл зүйчдэд зориулсан сургалт зохион байгуулна

PDFPrintE-mail

Written by Administrator Thursday, 07 July 2011 10:59

This article is available only in Mongolian.

ЛГБТ Төв нь зөвхөн нийгэм болон нийгмийн институцуудад чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагаа хийгээд зогсохгүй, эдгээр институцуудын чадавхийг бэхжүүлэх үйл ажиллагааг хийдэг билээ. ЛГБТ хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалуулах асуудал нэлээд хүндрэлтэй харагддаг. ЛГБТ олон нийтийн гишүүдээс сэтгэл зүйчид хандахад тухайн сэтгэл зүйч бэлгийнх нь чиг баримжааг ховсын аргаар засаж өгье хэмээн 2010 онд хэлж байсан явдал гарснаас харахад сэтгэл зүйчдийн ЛГБТ хүмүүстэй ажиллах чадавхийг бэхжүүлэх ёстой нь илт. Тиймээс ЛГБТ Төвв нь 8-р сарын 15-нд сэтгэл зүйч болон ЛГБТ хүмүүстэй ажилладаг сэтгэцийн эмгэгийн эмч нарт Нью Йорк хотод ЛГБТ хүмүүстэй 30 гаруй жил ажилласан, Institute for Human Identity байгууллагын гүйцэтгэх захирал, сэтгэл зүйч, Доктор (Ph.D.) Мириам Колберт Эхренбергтай хамтарч нэг өдрийн сургалтыг зохион байгуулах гэж байна. Сонирхсон сэтгэл зүйчид дараах асуултад хариулж, хариултаа ЛГБТ Төв рүү This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it хаягаар 8-р сарын 1-ний дотор явуулна уу.

1. Овог нэр
2. Ажилладаг байгууллагын нэр, байгууллагын үйл ажиллагааны чиглэл, статус (аж ахуйн нэгж, ТББ, их дээд сургууль болон бусад боловсролын байгууллага, гэх мэт)
3. Холбоо барих утас, имэйл хаяг
4. Энэ сургалтаас суралцахыг хүсч буй зүйлс, ЛГБТ үйлчлүүлэгчдэд сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэхэд тулгарч байсан асуудал, сургалтаас тодруулахыг хүссэн зүйлс
5. Мэргэжлийн нийгэмлэгийн гишүүнчлэл (жишээ нь мэргэжлийн сэтгэл зүйн холбоонд гишүүнчлэлтэй бол түүнийгээ бичнэ)
6. Мэргэжлээрээ ажиллаж буй жил

   

Залуу эмэгтэйчүүд ЛГБТ Төвд хандив өргөлөө

PDFPrintE-mail

Written by Administrator Monday, 09 May 2011 01:08

This article is available only in Mongolian.

Өөрчлөлтийн төлөө залуу эмэгтэйчүүдийн клубынхэн Ийв Энслерийн "Үтрээний хүүрнэл" жүжгийг Монголд анх удаагаа зохион байгуулж, жүжгийг амжилттай таван удаа тавьсан билээ. Клубынхэн сайн дураараа энэхүү жүжгийг зохион байгуулж, феминизмын гайхалтай хурц ба шинэ ертөнцийн үүд хаалгыг Монголд урлагийн аргаар дэлгэсэн билээ. Харин эдгээр жүжгийн тавилтын ашгийг бүхэлд нь охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоох үйл ажиллагаанд зориулан эхний дөрвөн удаагийн тоглолтынхоо ашиг болох таван сөя төгрөгийг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд болон Гаитийн эмэгтэйчүүдэд, харин сүүлийн удаагийн тоглолтынхоо ашиг болох нэг сая төгрөгийг ЛГБТ Төвд трансжендэр хүмүүсийн эрхийг ханган хамгаалах үйл ажиллагаанд зориулан хандивласан юм. Трансжендэр эмэгтэйчүүд ч, эрэгтэйчүүд ч яг адил жендэрт үндэслэсэн ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэлд өртдөг. Транс эмэгтэйчүүдийн хувьд өөрсдийн хүйсийн илэрхийллээс болж нийгмийн эр, эмийн хэм хэмжээг эвдэж байна хэмээх нэрийдлээр бай болдог бол транс эрэгтэйчүүд төрөлхийн хүйс нь эмэгтэйдээ ийн бай болдог. Энэ нэг сая төгрөгийг Трансжендэр хөтөлбөрийн дор транс хүмүүст нэн яаралтай туслалцаа үзүүлэх санг бүрдүүлэхэд зориулах юм. Та бүхэндээ бүх транс хүмүүсийнхээ өмнөөс дахин дахин баярласнаа илэрхийлье! Та нар шиг залуучууд байгаа учир Монголын ирээдүй гэрэлтэй харагддаг шүү!

   

Гэр орныхон, найз нөхдийн уулзалтууд 5 сараас эхлэж байна

PDFPrintE-mail

Written by Administrator Friday, 29 April 2011 10:23

This article is available only in Mongolian.

ЛГБТ ба Дэмжих Төвүүд нь хамтран гэр орныхон, найз нөхдийг дэмжих уулзалтуудыг 5-р сараас эхлэн сардаа нэг удаа тогтмол явуулахаар бэлтгэж байна. Хэрэв таны ээж аав, гэр орныхон, найз нөхөд таныг лесбиян, гей, транс эсвэл бисексуал гэдгийг хүлээн зөвшөөрч арайхан амжаагүй бол, үүнээс болж асуудалтай байдаг бол тэдэнтэй адил ЛГБТ хүүхдүүд, ах эгч, найз нөхөд бүхий хүмүүстэй сэтгэл санаагаа хуваалцах боломжийг тэдэнд олгоорой. Сардаа нэг удаа зохион байгуулагдах энэхүү дэмжих бүлгийн үйл ажиллагаанд заавал урьж, өөрөө хамт ирээрэй. Эхний уулзалт 5-р сарын 14-ний 13 цагаас ЛГБТ Төвийн оффис дээр, харин дараагийнх нь 6-р сард Дэмжих Төвийн оффис дээр болно. Анхны уулзалтыг ЛГБТ ба Дэмжих Төвүүдийн ажилтнууд хөтлөж явуулах ба дараа дараагийнхыг хүүхдээ, дүүгээ, эгч ахаа, найзаа ЛГБТ гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн стрэйт хүмүүс ЛГБТ ахтайгаа, эгчтэйгээ, дүүтэйгээ, хүүхэдтэйгээ хөтлөж явуулж байх болно. Уулзалтад гэр орныхон, найз нөхдөө авчрах хүсэлтэй хүмүүс ба эдгээр уулзалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэлтэй хүмүүс This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it болон This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it хаягаар бидэнтэй холбогдоно уу.

   

Зарлал

PDFPrintE-mail

Last Updated on Sunday, 31 July 2011 11:09 Written by Administrator Friday, 15 April 2011 18:45

This article is available only in Mongolian.

ЗАР 1: ЗАЛУУ ЛГБТ ХҮМҮҮСИЙН МАНЛАЙЛАЛ

ЛГБТ Төв маань залуу ЛГБТ хүмүүсийн манлайллыг энэ жилээс эхлэн хөхиүлэн дэмжих төлөвлөгөөтэй юм. Үүнийгээ жилдээ хоёр удаа зохион байгуулах 18-аас 25 нас хүртэлх ЛГБТ хүмүүст зориулсан "ЛГБТ Манлайлал" хөтөлбөрөөр хийнэ. Анхны хөтөлбөр нь 6-р сараас эхлэхээр төлөвлөгдөж байсан ч хангалттай тооны хүн бүртгүүлээгүй тул ирэх 9-р сараас хөтөлбөрийг эхлүүлэхээр бэлтгэж байна. Багтах сэдвүүдээс танилцуулахад:

Read more...

   

Murders of LGBT people

PDFPrintE-mail

Written by Administrator Saturday, 02 April 2011 12:48

2011/04/02 ULAANBAATAR: Two killings in as many months have shocked Mongolian LGBT community. A gay male of forty to fifty years of age who went by a nickname S. in the community, a dentist by profession who had a practice in Zuunkharaa town, Selenge province, was found brutally murdered sometime in January 2011. Although the murder took place over two and a half months ago, no definitive headway has been made in the case, and no reports of investigation have been made public. Another member of the community, an HIV positive bisexual male E. of forty to forty five years of age, one of the founders of a community-based non-governmental organisation working for HIV positive people, went missing at the end of February 2011. According to the reports from the community, his mutilated body was found on 24 or 25 March 2011: his right hand was cut off and his body was burnt. Although it is obvious that these are hate crimes, police questioned only gay and bisexual males in the city in relation to the latest murder as the gay and bisexual males are immediately considered automatic suspects in such cases.  The OSCE definition of hate crime is clear: they are "criminal offences carried out against people or their property because of their real or perceived connection, attachment, affiliation, support or membership of a group. A group may be based upon characteristics such as real or perceived race, national or ethnic origin, religion, mental or physical disability, sexual orientation, or other similar factor". Hate crimes are devastating in their effects since they instill terror and fear in the targeted community. Mongolia has no legal definition of hate crimes, nor are there anti-hate crime legislations.

Read more...

   

Тусгаар тогтнолын баярын мэнд!

PDFPrintE-mail

Written by Administrator Tuesday, 01 March 2011 11:17

This article is available only in Mongolian.

Монгол Улс 1921 оны хувьсгалын гал голомтыг өдөөсөн өдрийг өнөөдөр тэмдэглэж байна. Баяр бол архидахын, аархахын нэр бус, юугаа тэмдэглэж, юугаараа бахархаж, юугаа эмгэнэж байгаагаа санах нэгэн боломж. 1921 оны хувьсгал болоод Монгол Улс маань тусгаар улс болох үйл явцад монгол туургатан болох Халимаг, Ойрд, Өвөр, Буриад гэх мэт Монголоос ихээхэн нэмэр болж байсныг, харин тусгаар улсаа авч үлдэхийн тулд Монгол Улс тэдгээрээ "худалдан" золигт гаргасан нь түүхийн үнэн. Түүхээ эс мэдвээс дахин давтах. Өнөөдөр юу тэмдэглэж байгаа, юу болж хувирсныг бид хэзээ ч мартах ёсгүй.

   

Page 1 of 5

<< Start < Prev 1 2 3 4 5 Next > End >>
JoomlaWatch 1.2.12 - Joomla Monitor and Live Stats by Matej Koval
Copyright © 2012 Mongolian LGBT Centre. All Rights Reserved.
Joomla! is Free Software released under the GNU/GPL License.