ЛГБТ хүмүүсийн эх эцэг, найз нөхөд

Гэр орныхон, найз нөхдийг дэмжих бүлэг

PDFХэвлэхИ-мэйл

Бичсэн Administrator 2011 оны 1-р сарын 16, Ням гариг, 20:16

ЛГБТ хүмүүсийн гэр орныхон, найз нөхдийг дэмжих бүлэг нь энэ жилээс эхлэн байнгын үйл ажиллагаатай болох гэж байна. Хэрэв гэр орныхон, найз нөхөд тань таныг лесбиян, гей, транс эсвэл бисексуал гэдгийг хүлээн зөвшөөрөх дээр асуудалтай байдаг бол энэхүү сардаа нэг удаа зохион байгуулагдах дэмжих бүлгийн үйл ажиллагаанд уриарай. Гэр орныхон, найз нөхдийг дэмжих үйл ажиллагааг хүүхдээ, дүүгээ, эгч ахаа ЛГБТ гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн хүмүүс хөтлөж явуулж байх болно. Уулзалтад гэр орныхон, найз нөхдөө авчрах хүсэлтэй хүмүүс Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар бидэнтэй холбогдоно уу. Нэгдүгээр сардаа нэг уулзалттай байгаа шүү.

   

ЛГБТ хүмүүсийн эцэг эх, найз нөхөд

PDFХэвлэхИ-мэйл

Бичсэн Administrator 2010 оны 5-р сарын 01, Бямба гариг, 23:15

ЛГБТ хүмүүсийн дунд ааж аавтайгаа өөрийн бэлгийн чиг баримжаа, эсвэл хүйсийн баримжаа илэрхийлэмжийн талаар  нэг биш хүн нээлттэй байдаг ч эдгээр ээж аавууд хоорондоо уулзаж жаргал зовлонгоо хуваалцаж, хүүхдүүдээ ойлгох орчин төдийлөн байдаггүй. Тиймээс ЛГБТ Төвөөс сардаа нэг удаа ЛГБТ хүмүүсийн ээж, аав, эгч ах дүүс, найз нөхдөд зориулсан уулзалтуудыг зохион байгуулна. Энэхүү уулзалтад ээж аав, эгч ах, дүү, найз нөхдөө ирүүлэхийг хүссэн хүмүүс бидэнтэй холбоо бариарай.

 

   
JoomlaWatch 1.2.12 - Joomla Monitor and Live Stats by Matej Koval
Зохиогчийн эрх © 2012 Монголын ЛГБТ Төв. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.