Түүхэн Товчоо
2019 оны арван хоёрдугаар сарын 10
Европын Холбооны Хүний Эрхийн Шагналыг ЛГБТ Төв хүртэв.
2018 оны наймдугаар сарын 29
Анхны "Күийр театр" тоглолт МҮЭСТО-нд зохион байгуулагдав.
2018 оны зургаадугаар сарын 18
Иргэний бүртгэлийн тухай хуулийн төсөлд транс, интерсекс хүмүүсийн хүйсийн тэмдэглэгээг шинэчлэх саналыг хүргүүлэв.
2017 оны арван хоёрдугаар сарын 10
Күийр уран зохиолыг дэмжих зөвлөлөөс 'Амьдрал, эрх чөлөө, хайрын магтуу' болон 'Homo Liber' номууд худалдаанд гарав.
2017 оны арван нэгдүгээр сарын 21
Үндсэн хуульд бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжааг багтаах асуудлыг Төрийн байгуулалтын хороо, ажлын хэсэгт хүргүүлэв.
2017 оны наймдугаар сарын 7
Цагдаагийн 100 албан хаагчдад ялгаварлан гадуурхалтын гэмт хэргийг таних, мөрдөн шалгах сургалт зохион байгуулав.
2017 оны наймдугаар сарын 1
Хөдөлмөрийн тухай хуулийн төсөлд санал хүргүүлэв.
2017 оны долоодугаар сарын 1
ЯЛГАВАРЛАЛ ГАДУУРХАЛТЫН ШИНЭ ЭРҮҮГИЙН ХУУЛЬ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ.
2017 оны зургаадугаар сарын 13
ЛГБТ Төв Их, дээд сургуулиудад ЛГБТИ эрхийн сургалт зохион байгуулав.
2017 оны зургаадугаар сарын 2
НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороо Монгол Улсын Засгийн газарт ЛГБТИ хүүхдүүдийн эрхийг хамгаалах тухай зөвлөмж өглөө.
2017 оны тавдугаар сарын 15
ЛГБТ Төв НҮБ-ын Хүний эрхийн хороонд ЛГБТИ хүмүүсийн нөхцөл байдлын талаарх тайлан хүргүүлэв.
2017 оны тавдугаар сарын 1
Нийгмийн ажлын их дээд сургуулийн багш нарт ЛГБТИ асуудлаар сургалт хийв.
2016 оны аравдугаар сарын 10
“Хүний эрхийн төлөө залуу манлайлагч” хөтөлбөрийн оролцогчид анхны ЛГБТ манга 'Хайр бол хайр'-ыг хэвлэгдэв.
2016 оны наймдугаар сарын 26
“Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн хүрээнд 'Цэнхэр тэнгэрийн цаана' ЛГБТИК кино наадам зохион байгуулав.
2016 оны наймдугаар сарын 2
НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хороонд ЛГБТИ хүмүүсийн нөхцөл байдлын талаарх тайлан хүргүүлэв.
2016 оны зургаадугаар сарын 24
ЛГБТ Төвийг Азийн ЛГБТ эрхийн ахиц дэвшлийн шагналаар шагнав.
2016 оны тавдугаар сарын 6
“Эрхийн төлөө урлаг” анхны уран зургийг дуудлага худалдаа зохион байгуулав.
2016 оны хоёрдугаар сарын 15
НҮБ-ын Эмэгтэйчүүдийн эсрэг ялгаварлан гадуурхах хороонд ЛБТ асуудлаар тайлан хүргүүлэв.
2015 оны арван хоёрдугаар сарын 3
Шинэ Эрүүгийн хууль батлагдав - Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаагаар ялгаварлан гадуурхалтыг гэмт хэрэгт тооцов.
2015 оны наймдугаар сарын 28
“Тэгш эрхийн төлөө дуу хоолой” үнэ төлбөргүй концерт зохион байгуулав.
2015 оны зургаадугаар сарын 4
НҮБ-ын Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хороонд тайлан хүргүүлэв.
2015 оны тавдугаар сарын 5
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд ЛГБТ асуудлаар 17 зөвлөмж гаргуулав.
2015 оны тавдугаар сарын 1
Европын аюулгүй байдлын байгууллагад үзэн ядалтын гэмт хэргийн талаар тайлан хүргүүлэв.
2015 оны дөрөвдүгээр сарын 11
“ХАЙРЫН АВТОБУС” олон нийтийн театрын арга хэмжээ зохион байгуулав.
2014 оны арван хоёрдугаар сарын 10
“Хүний эрхийн төлөө залуу манлайлагч” хөтөлбөр Канадын ЗГ-ын санхүүжилтээр эхэллээ.
2014 оны есдүгээр сарын 19
“Тэгш эрхийн төлөө алхалт” анхны жагсаалыг зохион байгуулав.
2014 оны зургаадугаар сарын 2
“Солонгын булан” номын сангийн буланг нээлээ.
2014 оны тавдугаар сарын 17
“Эрхийн төлөө урлаг” уран зургийн уралдаан зохион байгуулав.
2014 оны гуравдугаар сарын 1
“ЛГБТ хүмүүс ба ядуурал” сэдвээр ЛГБТ Төв судалгаа хийв.
2013 оны арван нэгдүгээр сарын 25
Эрүүл мэндийн мэргэжилтний ёс зүйд ялгаварлан гадуурхахгүй байх зарчим суулгав.
2013 оны есдүгээр сарын 22
“Бахархлын долоо хоног” Монголд анх удаа зохион байгуулав.
2013 оны долоо дугаар сарын 3
Монгол дахь ЛГБТ хүмүүсийн нөхцөл байдлын анхны судалгаа ХЭҮК-ийн илтгэлд багтав.
2011 оны наймдугаар сарын 15
ЛГБТ хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндийн сургалт зохион байгуулав.