top of page

Ахлах ангид анхны хайраа хэрхэн олох вэ

  • Sep 30, 2025
  • 1 min read

Updated: Dec 16, 2025

Миний анхны хайр

Ахлах ангид нэг охинд татагддаг байлаа. Багш нар нүүрээ будаж болохгүй гэж шаарддаг ч тэр үргэлж нүдээ хараар буддаг. Тэр үсээ задгай тавьдаг. Формын юбкан дээрээ шилэн трикогоо урж өмсдөг. Гаднаасаа зожиг, бас цаанаа нэг нууцлаг. Хааяа тамхи татдаг.


Хичээлийн завсарлага бүрээр түүнийг харах гэж ангийнх нь урдуур эргэлдэнэ. Гэртээ хариад hi5-ийг нь ухаж өгнө. Эхэндээ би түүний стиль надад таалагддаг болохоор л би түүнийг ингэж их сонирхдог байх гэж боддог байлаа. Гэтэл хэдэн сарын дараа тэр охин сургуулийн хаалгаар дээд ангийн ахтай хөтлөлцөөд л ороод ирэв.


Зүрхний хямрал


Зүрх хачин хүчтэй базлаад, уйлмаар ч юм шиг санагдахдаа өөрийгөө ойлгохгүй “гаж” гэж зэмлэж билээ. Би түүнд сайн болсноо тухайн үедээ ойлгоогүй. Эрэгтэй хүүхэдтэй үерхдэг байснаас гадна зурагт, кино, сонин сэтгүүл бүү хэл үлгэр домог дээр хүртэл үргэлж эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хайр сэтгэлийг л харуулдаг байсан учраас тэр биз.


Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр би өөрийгөө bisexual гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Эргээд бодоход миний анхны хайр бол яг тэр охин л байсан юм байна гэдгийг ухаарч, өөрийгөө тэгж их зэмлэсэндээ их гэмшиж билээ.


Хайрын дурсамж


Харамсалтай нь, тэр охин одоо энэ хорвоод байхгүй. Гэхдээ зүрхний минь буланд нүдээ хараар буддаг, хааяа тамхи татдаг анхны хайрын дүрээрээ үүрд үлдсэндээ.


Түүний тухай бодохоор сэтгэлд гашуун дурсамжууд сэргээнэ. Тэр үед би өөрийгөө ойлгохгүй, хайраа хүлээн зөвшөөрөхгүй байсан. Гэхдээ одоо би түүний дурсгалыг хүндэтгэж, хайртай байсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна.


Хайртай хүмүүсийн дэмжлэг


Хайртай хүмүүсийн дэмжлэг чухал. Тэд биднийг ойлгож, дэмжиж, бидний амьдралыг илүү сайхан болгодог. Бидний дунд байгаа ЛГБТИК+ хүмүүсийн эрхийг хамгаалах, тэднийг хүлээн зөвшөөрөх, нийгэмд тэгш байдлыг бий болгохыг зорьдог.


Бид ялгаварлан гадуурхалтыг арилгаж, хүн бүрд хүний эрх, шударга ёс, нэр төрийг баталгаажуулахын төлөө ажилладаг.



Comments


bottom of page