Чиний хайрт матархан...
- 3 days ago
- 1 min read

Сайн уу bubu чиний хөөрхөн матар чинь байна. Бичсэн захидал минь хэзээ ч чам дээр минь очиж чадахгүй ч өдий хүртэл тэр үед хэлчих минь яавдаа гэж харамсдаг үгсээ энд бичихээр сууж байна. Юун түрүүнд чамдаа маш их хайртай шүү!! Чи ер нь насанд хүрээгүй хүүхэд уруу татаж байсан шүү хахах намайг үргэлж бацаанаар минь дуудаж олон нийтийн газар ах дүү шиг явдаг үеээ бодон хааяа ганцаараа инээн суудаг. Яс яман дээрээ би чамайг халамжилдаг бараг насаар би ах юм шиг байдаг байсан шүү. Чиний минь надруу харах нүд, намайг тэврэх гар, намайг хайрлах сэтгэл яагаад тийм гоё байсан юм бэ? Буруу зүйл зөндөө хийчихээд огт уулчлалт гуйдаггүй зөрүүд занг михнь үргэлж тэвчдэг чиний тэвчээр. Одоо бодоход бүхий л зүйл дэндүү сайхан байжээ. Чиний бусадтай харьцахдаа муу ч чамтайгаа л бүх зүйлээ ярьдаг мангар бацаан чинь Одоо 19 хүрээд чинийхээ халамж хайрыг сангалзан энэ захидлыг бичэн сууна. Би чамайгаа санах болгондоо хамт авхуулсан зургаа харж надад үлдсэн чинийхээ цамцыг өмсөн хэвтдэг шүү. Сайн хүнтэй учраарай гэдэг сүүлийн захиасыг чинь хэзээ ч биелүүлж чадахгүй мэт санагдаж байна. Чамдаа хамгаас их хайртай шүү. Чиний хайрт матархан...



Comments