top of page

Сэтгэлийн шархыг хэрхэн даван туулах вэ?

  • 3 days ago
  • 2 min read


Оноос өмнө эхлүүлээд уншиж дуусаагүй 2 номоо уншиж дуусгалаа. I'm going through a break-up. I was. Үүнийг утга төгөлдөр монгол хэлэндээ яаж орчуулахаа мэдэхгүй юм даа. Би хүнээс салж байгаа, салсаар байгаа. Энэ номуудыг тийм л зорилготой уншиж эхэлсэн. Салалтын талаар гардаг. Уншаад дууссаны эцэст зүрх минь эдгэрсэн байх болов уу, ямар нэгэн асуултын хариулт олдох болов уу гэж эхлүүлсэн байх.  Энэ хоёр ном бол "Maybe You Should Talk to Someone" by Lori Gottlieb ба "Good material" by Dolly Alderton. Good material-ыг яг өнөөдөр уншиж дуусгасан {>_<} Нэгний гол дүр нь сэтгэл зүйч бол нөгөөхийнх нь комедиан. Өөр гараг ертөнцөд би байж болох л байсан байх - миний untapped potential эдр 😂 Нэгэн дээр нь гэрлэх гэж байсан найз залуугаасаа салсан сэтгэл судлаач сэтгэл зүйн зөвлөгөө, засал хүсэхэд үнэндээ найз залуугийнх нь талаар биш өөрийнх нь талаар болж хувирдаг - хүсэхгүй байгаа номоо албадан бичиж байгаа, эрүүл мэндийн асуудлаа хав дарсан гээд. Үнэндээ тэр хүний талаар байдаггүй ээ чиний талаар байдаг гэх нэг сургамжийг агуулсан. Өөр нэг номон дээр бас тэр хүний талаар биш хэн нэгэн чамайг reject-лэхэд өмнө нь reject-лэгдэж байсан бүх тохиолдлууд дахин сэдэрдэг гэж ээж нь хүүдээ хэлнэ. Тэр нэг л танил хангалтгүй мэдрэмж. Тэгээд бага багаар баяртай гэж хэлдэг гэсэн. Өглөө босоод өдөр, орой унтахдаа санагдуулсан зүйлс, бодол болгон дээр. Цаана бүгдээрээ бол хэрхэн салалт хагацалтай тэмцэх вэ, даван туулах вэ гэсэн санааг агуулна. Уй гашуудлын талаар. Жижиг зүйлс, том зүйлс дээр бид нар дандаа л алдаж, тавьж явуулж байдаг. Хүн алдаагүй, үхэж бурхан болоогүй ч гэсэн хагацал бол хагацал. Би улаан малгайгаа номын сангийн өлгүүрт гээчхээд тэр хавиар ямар их хайж явваа. Сэтгэл тэндээ хорогдчоод дахин дахин буцаад л байсан. Эдгээр номуудыг уншсаны эцэст зүрх минь дээрдсэн гэж хэлэхгүй ч анх хэн нэгэн чиний талаар асуухад өөрийн эрхгүй уйлдаг байсан больжээ. Албаар уйлсангүй. Надад хэцүү байна гэж уйлсангүй. Зүгээр л хүмүүс сониуч болохоор чиний талаар асууна. Тэр болгонд - уйлахгүйгээр ярьж чадахгүй байсан болохоор. Ингэсээр би чиний тухай хэдэн хүнд уйлсан болоо. Намайг чамайг, чи бид хоёрыг хамтад нь огт танихгүй хүмүүст.  Номонд гардаг шиг бага багаар баяртай гэнэ - тагтаа харахад, Марс шоколад хараад… мөн одоо санахгүй байгаа олон зүйлс. Хамгийн сүүлд өвлийн үзэсгэлэн дээр сийлбэртэй авдрууд хараад чамайг бодсон юм байна. Тэрнээс хойш 3–7 хоног өнгөрчээ. Хамгийн сүүлд аз жаргал хүсье гэхдээ ёжилж хэлсэн бол одоо жинхэнээсээ хэлж чадах юм шиг байна. Комедиан гол дүрийн баатар найз охиноосоо move on хийх гэж 2019.07.05-аас 2020.01.31 хүртэл 211 хоног өнгөрчээ. (Хүнээс салахаар цаг тоололд бага зэрэг донтоно) Би 118 дах хоног дээрээ явж байна.

Comments


bottom of page