Монгол Улс: НҮБ-ын шинжээч ЛГБТ хүмүүсийн хүний эрхийн нөхцөл байдалд үнэлгээ хийнэ
- 2 days ago
- 2 min read
Updated: 3 hours ago

ЖЕНЕВ (2026 оны 5 дугаар сарын 13-ны өдөр) – Бэлгийн чиг баримжаа болон бэлгийн чиг баримжаатай нь холбоотой үйлдэгдэж байгаа хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас хамгаалах асуудал эрхэлсэн НҮБ-ын Хараат бус шинжээч Ноён Graeme Reid 2026 оны 5 дугаар сарын 18-наас 29-ний өдрүүдэд Монгол Улсад айлчлал хийнэ.
Айлчлалын хүрээнд Хараат бус шинжээч лесбиян, гей, бисексуал, трансжендэр болон жендэрийн олон янз байдлыг илэрхийлэгч (ЛГБТИК+) хүмүүсийн эсрэг хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалттай тэмцэх чиглэлээр үндэсний болон олон улсын хүний эрхийн хэм хэмжээ, стандартыг тус улс нь хэрхэн хэрэгжүүлж байгаад үнэлгээ өгөх юм.
Хараат бус шинжээч нь Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудад ажиллаж, Засгийн газрын төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болон улс орон даяар ЛГБТИК+ хүмүүсийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бусад оролцогч талуудтай, мөн ЛГБТИК+ хүмүүстэй уулзалт хийнэ.
Ноён Рэйд нь бэлгийн чиг баримжаа болон жендэрийн баримжаатай нь холбоотой үйлдэгдэж байгаа хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтын талаарх мэдээллийг цуглуулах замаар сайн туршлага болон сайжруулах шаардлагатай асуудлуудыг тодорхойлж, сорилтуудад гарц шийдэл дэвшүүлэх, ЛГБТ хүмүүсийн эрхийн хамгааллыг олон улсын хүний эрхийн эрх зүй болон холбогдох стандартын дагуу бэхжүүлэх талаар Монгол Улсын Засгийн газар болон холбогдох бусад талуудад зөвлөмж боловсруулж, уламжлахыг зорьж байна.
Хараат бус шинжээч нь урьдчилсан дүгнэлтээ танилцуулах хэвлэлийн бага хурлаа 2026 оны 5 дугаар сарын 29-ний Баасан гарагт орон нутгийн цагаар 11:00 цагт НҮБ-ын байранд зохион байгуулна. Хэвлэлийн бага хуралд зөвхөн сэтгүүлчдийг нэвтрүүлэх бөгөөд оролцох хүсэлтэй сэтгүүлчдыг Krishnan Raghavan (krishnan.raghavan@un.org) хаягаар бүртгүүлэхийг хүсэе.
Хараат бус шинжээч нь тус айлчлалтай холбоотой дэлгэрэнгүй тайлан боловсруулж, 2027 оны 6 дугаар сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд албан ёсоор танилцуулах юм.
Тусгай илтгэгчид, хараат бус шинжээчид, ажлын хэсгүүд нь НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс томилогддог хараат бус экспертүүд юм. Тэднийг ерөнхийд нь НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн “Тусгай механизм”-ыг эдлэх экспертүүд хэмээн нэрийддэг. Тусгай механизмын шинжээчид сайн дурын үндсэн дээр ажилладаг. Тэд НҮБ-ын ажилтан биш, мөн өөрсдийн хийсэн ажлын хүрээнд цалин, урамшуулал авдаггүй юм. НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар (OHCHR) нь Тусгай механизмын Нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэдэг боловч шинжээчид нь хувь хүний бие даасан статустайгаар ажиллаж, аливаа Засгийн газар, байгууллага, түүний дотор OHCHR болон НҮБ-аас хараат бусаар ажилладаг. Тэдний илэрхийлсэн аливаа үзэл бодол, байр суурь нь зөвхөн шинжээчдийнх бөгөөд НҮБ болон OHCHR-ийн албан ёсны байр суурийг илэрхийлэхгүй.
НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөл, Улсын цахим хуудас – Монгол Улс
Дэлгэрэнгүй болон хэвлэлийн мэдээллийг Krishnan Raghavan (krishnan.raghavan@un.org) цахим хуудаснаас авна уу
НҮБ-ын бие даасан бусад шинжээчдийн мэдээллийг Maya Derouaz (maya.derouaz@un.org), Dharisha Indraguptha (dharisha.indraguptha@un.org) нараас авна уу.
НҮБ-ын хүний эрхийн бие даасан шинжээч нартай холбоотой мэдээ мэдээллийг X @UN_SPExperts байршуулав.



Comments