top of page

Яваад л өгсөн хайрт минь

  • 3 days ago
  • 1 min read

Сайн уу? яваад л өнгөрсөн хайрт минь. Чи бид 2 хамгийн анх яг энэ сард л

уулзаж бие биеэ харж байсан даа. Дандаа захиа бичиж залхсан чамдаа өөрийгөө сануулдагт уучлаарай. Энэ чи бид хоёрын уулзах сүүлчийн боломжтой сар. Тиймээс ахиад ядаж нэгхэн удаа өөдөөс чинь эгцэлж хараад ч болов зогсмоор байна. Дахиад жаахан ч гэсэн уйлаад тэврүүлмээр байна чамд. Яг одоо бол чамайг зовоохгүй дахиад гай болохгүй байх биш зүгээр л өөрийнхөө хүслийг дагаад сүүлчийн удаа чамайг сонгомоор байна. Чамтай таарахыг чамайг харахыг хүсэн өдөр бүр л хайж байсан. Харин өчигдөр харж чадсан. Очоод уулзахгүй ч гэсэн хэсэгхэн зайнаас хараад зогсох ямар гоё байсан гээч. Хэрвээ чи минь үүнийг олж уншвал лууванхан дээрээ хурдан ирээрэй. М❤️


Comments


bottom of page